Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дууссан байна.

Улаанбаатар хотод улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байгаа. Зарим хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дууссан байна. Комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ажлын явцын дундаж 90 хувьтай байна.
 
102 дугаар цэцэрлэг нь 160 хүүхдийн хүчин чадалтайгаар 423 хүүхэд хүлээн авдаг бөгөөд ачаалалаа 2.5 дахин хэтрүүлэн хүүхэд хүлээн авдаг. Тус цэцэрлэгийг 150 ороор өргөтгөснөөр ачаалал хэтрэлтийг бууруулж стандарт орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ.