144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга тун удахгүй ашиглалтанд орно

Улаанбаатар хотод улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байгаа. Зарим хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар хүргэж байна.
 
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 144 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга ажлын явц 86 хувьтай хэрэгжиж байна.
Өргөтгөлийн барилгын ажлыг Өнгөрсөн оны 10 дугаар сард эхлүүлсэн юм. 2 давхрын өрлөг, гадна ханын дулаалгын ажил хийгдсэн. Гадна шавардлагын ажил хийгдсэн. Барилга дулаанаа авсан, гадна заслын ажил дууссан. Дотор засал, цахилгаан, сантехникийн ажлууд хийгдэж байна. Гадна тохижилтын ажлыг эхлэхээр бэлтгэж байгаа аж.
Хан-Уул дүүргийн 13-р хороонд нийт СӨБ-ын насны 406 хүүхэд оршин суудаг бөгөөд үүнээс  цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 хүүхэд, огт цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүдийн тоо 331 байна. Мөн 144 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 135 хүүхэд хүлээн авч ачааллаа 80 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Иймд тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлт буурч, хүүхдүүдийн ая тухтай нөхцөлд сурч хүмүүжих нөхцөлөөр хангах, хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой.