СХД-ийн 105-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 10 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 100 ор бүхий 105 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга газар шорооны ажил эхэлж суурийн блок угсарч дууссан. Техникийн нөхцөл өөрчлөгдөж зураг дахин засварлаж байгаа бөгөөд ажлын явц 10 хувьтай хэрэгжиж байна.

СХД-ийн 105 дугаар цэцэрлэг нь нийт 280 хүүхдийн хүчин чадалтай, 499 хүүхэд хамрагддаг бөгөөд 1 дахин хэтрүүлэн ажиллаж байна. Иймд тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүчин чадлыг бууруулан, хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч хүмүүжих чухал ач холбогдолтой.